Германы канцлерт зориулсан бамбарууш

Германы канцлер Ангела Меркелийг 16 жилийн дараа суудлаасаа бууж буйтай холбогдуулан түүнд зориулан Hermann-Spielwaren тоглоомын үйлдвэр чихмэл бамбарууш бүтээж буйгаа мэдээлжээ. Энэхүү бамбарууш нь 40см урттай бөгөөд 189 еврогийн үнэтэй байх гэнэ. Үйлдвэрийн захирал Мартин Херманны хэлснээр тус үйлдвэр 101 жилийн турш түүхэн алдарт хүмүүстэй адилхан чихмэл бамбарууш үйлдвэрлэж буй гэнэ. Жишээлбэл АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн хатан хаан II Елизаветагийн чихмэл бамбарууш хувилбарууд бий аж. Уг бамбарууш Меркелтэй төстэй үстэй, алдарт “Меркелийн ромбо” гэгддэг гарны поозтой юм байна.